Компаний танилцуулга

“Пиножой Интернэшнл” ХХК нь байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани бөгөөд 2019 онд өөрийн хөрөнгө оруулалтаар хуш модны самар боловсруулж, тос үйлдвэрлэх иж бүрэн үйлдвэр барьж, ашиглалтанд оруулсан.

Pinus Sibirica төрөл зүйлд багтдаг хуш мод нь Монгол орны онгон дагшин байгаль, газарзүйн өндөрлөг бүс, эрс тэс уур амьсгалд зохицон ургадаг байгалийн нөөц баялаг бөгөөд хуш модны самар нь байгалийн гаралтай амин дэм, эрдэс, шим тэжээлийн чухал эх үүсвэр болдог, хүний эрүүл мэндэд ашиг тустайгаараа дэлхийн хэрэглэгчдэд таашаагддаг.

Бид сүүлийн жилүүдэд дэлхийн хүнсний органик бүтээгдэхүүний хэд хэдэн томоохон үзэсгэлэнд бэлэн бүтээгдэхүүнээр оролцож, бараа, бүтээгдэхүүнээ таниулан сурталчлах, цаашлаад худалдан борлуулах чиглэлээр ихээхэн туршлага хуримтлуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар Япон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, борлуулалтын гэрээ байгуулаад байна.

Зорилго:

Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн болох хуш модны самрын бүтээгдэхүүнийг дэлхийн сая сая хэрэглэгчдийн өдөр тутмын хүнсний хэрэглээнд нэвтрүүлэхэд манай зорилго оршино.

Зорилт:

– Эрүүл ахуйн зөв дадал, зуршил, аюулгүйн ажиллагааг дээдэлсэн үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа орчин үеийн технологи нэвтрүүлэх замаар байгаль, экологийн шинж чанар нь бүрэн хадгалагдан үлдсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх;

–  Экспортод чиглэсэн үйлдвэрлэл, худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний тэргүүлэх үйлдвэрлэгч болох;

– Монголын органик бүтээгдэхүүний ач тусыг мэдрүүлж, үндэсний брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд таниулах.

Үйлдвэрлэл, бизнес үйл ажиллагаа

Пиножой хүнсний үйлдвэр нь цайруулсан хуш модны самрыг цөмж боловсруулан самрын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, цаашлаад, самрын идээг хүйтэн шахалтын аргаар шахаж, механик шүүрээр шүүж, самрын тос гаргаж авах технологитой. Тиймээс Пиножой самрын идээ, тос, шахдас нь өөрийн байгалийн үндсэн шинж чанар, шим тэжээлээ алдалгүй бүрэн авч үлдэж чаддаг юм.

Манай үйлдвэрийн бааз Хан-Уул дүүргийн 13-р хорооны нутагт байрлаж, нийт 25’000 м2 талбай эзэлдэг бөгөөд үйлдвэрийн барилга нь 1’317,6 м2 бүхий боловсруулах, ангилах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех болон хатаах тасаг, 540 м2 дулаан агуулах, 288 мхүйтэн агуулах, 324 м2 талбай бүхий оффисын хэсэг, 540 м2 гараж болон цахилгаан, дулаан, сантехникийн узель бүхий зоорийн хэсгээс бүрдэнэ.

“Пиножой Интернэшнл” ХХК нь өөрийн үйлдвэрлэлд ашиглагдах үндсэн түүхий эд болох хуш модны цайруулсан самрыг Хангайн бүсийн болон хойд нутгийн ой хөвч бүхий орон нутгаас бэлтгэдэг. Хуш модны самрыг жил бүрийн 10 сараас эхлэн түүж бэлтгэдэг.

Үйлдвэр нь түүхий эдийг бүрэн боловсруулж үйлдвэрлэлийн хог хаягдалгүй байх, зарим үйл ажиллагаанд сэргээгдэх эрчим хүч ашиглах, хаягдал усыг боловсруулж дахин хэрэглэх зэрэг байгальд ээлтэй эко үйлдвэрлэл явуулахаар төлөвлөгдсөн.

“Пиножой Интернэшнл” ХХК нь энэ чиглэлээр олон жил ажиллаж баялаг туршлага хуримтлуулсан мэргэжилтнүүдийн туршлагад тулгуурлан үйлдвэрлэл, борлуулалтанд шинэлэг арга барил нэвтрүүлж шинэ шатанд гаргахаар ажиллаж байна.

Бид бүтээгдэхүүний чанар, хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад тогтмол анхаарч Japan Food Research Laboratories болон  дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг Eurofins зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораторуудаар бүтээгдэхүүнээ шинжлүүлэн, бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулж, Австрали улсын Business Systems Certification-ийн шинжээчдийн багаар үйлдвэрлэл, үйл ажиллагаа болон бүтээгдэхүүнээ шинжлэн шалгуулж, ISO 9001:2015 болон ISO 22000:2005 сертификатуудыг авч өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгоод байна.

Өнөөдрийн байдлаар Пиножой үйлдвэр жилд 7000 – 8000 тонн самар боловсруулах, 36 тонн буюу 360’000 шил тос үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд самрын тосны хувьд 2021 оны эхний хагаст үйлдвэрлэлийн хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна.

Цаашид үйлдвэрлэлдээ бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, тосон капсул хийх, шахдсаар хүнсний уураг хийх зэрэг нэмэлт тэжээл үйлдвэрлэхэд анхаарч, бүтээгдэхүүнээ АНУ болон Европын зах зээлд гаргахаар төлөвлөсөн. Өндөр хөгжилтэй улс оронуудад бүтээгдэхүүн экспортлоход тэдгээрийн чанарын хатуу шаардлагыг хангах, органик бүтээгдэхүүний итгэмжлэл авах зэрэг олон ажил, хөрөнгө оруулалт төлөвлөгдөж байна. Манай бүтээгдэхүүн эдгээр шаардлагыг  саадгүй даван гарна гэдэгт бид итгэлтэй байгаа бөгөөд зөвхөн дотоодын түүхий эдийг ашиглан, үндэсний брэнд бий болгож экспортод чиглэсэн бүтээгдэхүүний  үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг үндэсний тэргүүлэх үйлдвэрлэгч болох зорилт тавьж байна.

Бид байгалийн гаралтай бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд таниулах чиглэлээр идэвхитэй ажиллаж байгаа бөгөөд манай удирдах багийн гишүүд, мэргэжилтнүүд ХБНГУ-ын Нюрнберг хотноо зохион байгуулагддаг органик бүтээгдэхүүний Biofach үзэсгэлэн, Япон, БНХАУ болон АНУ-д зохион явагддаг Biofach-Japan, Biofach-China болон Biofach-America салбар үзэсгэлэнгүүд, Япон улсад зохион байгууллагддаг хүнсний хамгийн том үзэсгэлэн болох FOODEX JAPAN зэрэгт бэлэн бүтээгдэхүүнээр оролцож байсан туршлагтай.

Холбоо барих хаяг, утас, цахим хаяг

Хаяг: Улаанбаатар хот 13311, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Баянмонгол хороолол 416-204 тоот

Үйлдвэрийн хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 13-р хороо, Туулын 5б хэсгийн 307 тоот

Утас: +976-7011-3090

Цахим хаяг: manager@pinojoy.mn; tumentsogt@pinojoy.mn