Идэр чандмань ХХК нь 2005 онд анх компаний захирал Ч.Цэрэнбат малчдын мал аж ахуйн түүхий эдийг цуглуулан борлуулах зорилгоор үүсгэн байгуулсан бөгөөд улмаар улс орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах зорилгоор 2007 оноос “Инженерийн хийцтэй уст цэг, худаг гаргах болон барилга угсралтын ажил гүйцэтгэхээр инженер техникийн 12, өрмийн мэргэжлийн ажилчин 5, барилгын мэргэжлийн 23 ажилтантайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Сүүлийн 5 жилийн хугацаанд дунджаар жилд 3,5 тэрбум төгрөгийн борлуулалт, ажил үйлчилгээ гүйцэтгэн үйл ажиллагаагаа явуулж байна. Улмаар 2016 оноос эхлэн хуш модны самар ойгоос бэлтгэж эхлэн самар боловсруулах үйлдвэр барьж, хуш модны самрыг бэлтгэн анхан шатны боловсруулалт хийж самрын идээг ялган экспортлож байна. Манай компани самар бэлтгэн боловсруулах үйлдвэртээ 30-50 хүнийг байнгын ажлын байраар ханган ажилллаж байна.
Эрхэм зорилго
Бид хуш модны самар бэлтгэн боловсруулах үйл ажиллагаагаа өргөжүүлж, шинэ техник технологи нэвтрүүлэн үйлдвэрлэлийн хүчин чадлыг улам боловсронгуй болгох зарилго тавин ажиллаж байна.
Бидний уриа
Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлнэ.
Холбоо барих :
Утас: 99118876, 95954282,99077425
Хаяг: Монгол Улс, Хөвсгөл аймаг,Мөрөн хот, 8- р баг SB төв 506 тоот
И-мэйл: ider.chandmani@yahoo.com ,
tseegii0915@yahoo.com