Бидний тухай

Зорилго : Эх орны байгалийн баялагийг эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдэд хүргэх

Зорилт:

Хуш модны самрын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, кластерийн зарчмаар шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, шинэ техник технологи нэвтрүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг экспортлох,

Хуш модны самрын ясаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх

Захирлын танилцуулга:

Жамсран Батжаргал. Монгол Улсын Их Сургуулийн биологийн ангийг 1989 онд биологич, биохимич мэргэжлээр төгссөн. 1989-1995 онд Шинжлэх Ухааны Академийн Хими, хими технолгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1996 оноос Хөдөө аж ахуйн салбарт биенес эрхэлсэн. Дархан сэлэнгэ говь ХХК-ийн захирлаар 2016 оноос эхлэн томилогдон ажиллаж байна.

Компаний уриа:

Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах

Үйл ажиллагаа

Дархан сэлэнгэ говь ХХК нь 2016 оноос эхлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Ойн дагалт баялаг хамгаалах, ашиглах мэрэгжлийн байгууллагын эрх авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт дэвсгэрт самар боловсруулах үйлдвэр барьж, 2020 онд ашиглалтад оруулсан. Агуулах, ангилан сортлох, самар цөмөх  хэсэг, хатаалгын цех, савалгааны хэсэг, оффисын байр гэсэн зохион байгуулалттай, 35-40 хүнийг байнгын ажлын байраар хангаж байна.

Хаяг: Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Мал бордохын гудамж.

Утас 99118981

цахим хаяг: batjaa_ee@yahoo.com,