Манай компани нь 2012 онд байгуулагдаж, 2019 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг шинээр ашиглалтанд оруулсан билээ.
Манай компани нь Монгол Улсын Засгийн газраас Нийслэлийн иргэдийг хаврын улиралд Хүнсний аюулгүй байдлын чанарын стандартыг хангасан нөөцийн мах төсөл хөтөлбөрт 2019 оноос хамрагдан өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж байна.
2020 онд нөөцийн мах төсөл хөтөлбөрийг 100% биелүүлж ХХААХҮЯ, МХЕГ, Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас Хотын ерөнхий менежерийн хүндэт өргөмжлөлөөр шагнагдсан.
Үйлдвэр нь мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу баригдсан, 713 м.кв талбайтай ажилчдын зориулалттай байр, 568 м.кв талбайтай оффисын зориулалттай байр, 1618м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай байр үл хөдлөх байртай. Үйлдвэрийн дулаан хангамж нь БНХАУ-ын DZL-2 тогтмол даралтын уурын зуухтай, үйлдвэрийн халаалтыг сүүлийн үеийн дэвшилтэт технологиор шийдсэн, хүнсний үйлдвэрлэлийн зориулалтын мозайкан шалтай.
Түүхий эдээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэл нэг чиглэлийн урсгалтай байхаар зохион байгуулагдсан, 500 кг-ын багтаамжтай мах чанах тогоо- 4ш, 35-400 С-д хөлдөөх хүчин чадалтай гүн хөлдөөгч- 2ш, 80тн мах хадгалах хөргөлттэй агуулах- 2ш, 250тн мах хадгалах хөргөлттэй агуулах-1ш, өндөр даралтын мах ариутгалын аппарат-2ш, вакумдах машин-2 ширхэг, металл илрүүлэгч төхөөрөмж-1ш, сав баглаа боодол бүслүүрдэх төхөөрөмж-1ш гэх мэт тоног төхөөрөмжүүдтэй. Мах боловсруулахдаа Бод мал /Чанасан үхрийн мах/ хоногт 25-30тн мах, жилд 10000 тн, бог мал /Чанасан хонь ямааны мах/ хоногт 28-33тн, жилд-12000тн чанасан мах боловсруулах хүчин чадалтай.
Үйлдвэрийн ус хангамжийг БНХАУ-ын Шинжень хотын Huachen machinery компанийн ус цэвэршүүлэгч байгууламж бүхий тоног төхөөрөмжөөр тоноглогдсон гүний худгаас цагт -4тн ус цэвэршүүлэх хүчин чадалтай. Цэвэр ус 30 тонн, цэвэршүүлсэн ус 20, саарал ус 15 тонн тус тус нөөцлөх савтай. Цэвэршүүлсэн усаар үйлдвэрийг усан хангамжийг бүрэн шийдсэн. Саарал усыг гадна талбай болон ногоон байгууламжийг услах зориулалтаар хэрэглэдэг.
Дэвшилтэт технологийг нэвтрүүлэх бүтээгдэхүүний сав баглаа боодлын дизайн, өнгө үзэмж чанарыг сайжруулах талаар бүрэн төлөвлөгөөтэйгээр үр дүнд хүрэхээр ажиллаж байна.
Цэц Манхан ХХК нь офиссын болон үйлдвэрийн 2 алба нийлсэн 53 ажилтантай.
Үйлдвэрийн дотор болон гадна талбайг бүрэн камержуулсан. 24 цагийн харуул хамгаалалттай. Гадна орчны зам талбайг бүрэн бетонжуулж замын хашлагын дагуу мод суулгаж, ногоон байгууламж байгуулан хүүхдийн тоглоомын талбайг барьж байгуулсан.
Дэлхий нийтийг хамарсан цар тахал COVID-19 өвчинтэй хэрхэн тэмцэх ДЭМБ, Монгол Улсын Засгийн Газар, ОБЕГ, ЭМЯ-наас мөрдөгдөж буй зөвлөмж зөвлөгөөг чанд сахин ажиллаж байна.
Үйлдвэрийн хэсэгт ажилчид нэвтрэн орохдоо хувийн ариун цэвэр, аюулгүй ажиллагааг эрүүл ахуйч эмч, хөдөлмөр хамгаалалын аюулгүй ажиллагааны ажилтан металь илрүүлэгчээр шалган нэвтрүүлнэ.
Манай компани нь 2012 онд байгуулагдаж, 2017 оноос Ойн дагалт баялгийг бэлтгэх, Хуш модны самрыг үйлдвэрийн аргаар боловсруулан худалдаалах чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн үйлдвэрийг шинээр барьж ашиглалтанд оруулсан билээ.
Хуш модны самрыг үйлдвэрийн аргаар цэвэрлэж, боловсруулан эрүүл ахуйн шаардлага хангасан экологийн цэвэр бүтээгдэхүүн экспортлох нь бидний зорилго юм. Орон нутгаас ирсэн түүхий эд болох самар нь үйлдвэрт ирээд:
Үйлдвэр нь мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу баригдсан, 1323 м.кв үйлдвэрлэлийн зориулалттай байртай. Үйлдвэрийн дулаан хангамжийг сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий халуун хөшигөөр шийдсэн. Үйлдвэр нь нийтдээ Цөмөх, үлээх, хальслах, ангилах гэх мэт 36 тоног төхөөрөмжийн машинтай ба хоногт 20 тн цөмөх хүчин чадалтай. Оффис, үйлдвэр нийлсэн 50-иад ажилчидтай
Манай үйлдвэр нь самар ихээр ургадаг Төв, Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл гэх мэт орон нутгийн захиргааны байгууллагатай “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-ын дагуу зөвшөөрөгдсөн газраас ойн дагалт баялагийн нөөц ашигласны төлбөр хураамжийг төлж, түүхий эд болох ойн дагалт баялгийг зөв зохистой ашиглах, түүж бэлтгэх, нөхөн сэргээх, гэрээ хийсний үндсэн дээр самрыг бэлтгэн нийлүүлдэг.
2020 онд БОАЖЯ-ны сайдын тушаалаар зохих хууль журмын дагуу хуш модны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэн, орон нутагтай хийсэн гэрээгээр нэг кг тутамд 800 төгрөг, БОАЖЯ-нд улсын тэмдэгтийн хураамжил 1 кг тутамд 3000 төгрөг тушааж, боловсруулсан бүтээгдэхүүнээ БНХАУ, Израйль улс гэх мэт гадаад орнуудад экспортонд гарган нийлүүлсэн.
БНХАУ-ын Guanling Native Product Co.,LTD, Meihekou city Dingning Co.,LTD компаниудтай түншлэлийн харьцааг өнөө хүртэл хадгалан бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа билээ.
Хаяг: Монгол Улс Улаанбаатар хот
Сонгинохайрхан дүүрэг 32-р хороо, Хайрханы 2-51 тоот
Цахим хаяг: Tsetsmanhan@gmail.com
Утас: 976-98093539, 976-89112426