“БЭРЖИНХАНГАЙ” ХХК-ИЙН ТАНИЛЦУУЛГА

“Бэржинхангай” ХХК нь 2014 оны 1 дүгээр сард Төв аймгийн Зуунмод хотод цэцэрлэгжүүлэх үйл ажиллагаа эрхлэх, хүнсний бөөний худалдаа, мах, махан бүтээгдхүүний үйлдвэрлэлт болон хадгалалт, сүү, сүүн бүтээгдхүүний үйлдвэрлэл, мод, модон эдлэлийн үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдсан.

Нийгмийн хариуцлагын хүрээнд бид 2017-2018 онд 200 тн шахмал түлш үйлдвэрлэн 60 тн түлшийг БГД-ийн орлого багатай 10 айл өрх, хөгжлийн бэрхшээлтэй 10 иргэн, нийслэлийн өндөр настай 8 иргэнд, мөн олон хүүхэдтэй эхчүүдэд хандив тусламж болгон үнэ төлбөргүй хүргэн өгсөн юм. 2018-2020 онуудад орлого багатай, хүнд амьдралтай иргэдэд жил бүр 50 тн түлш үнэгүй тарааж өгөөд байна.

Тус компани нь 2017 онд үйлдвэрийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий “Монслов” ХХК-иар хийлгэж, жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд 8-10 сая төгрөгийг төсөвлөн ажиллаж байна.

Үйлдвэр

2015 оноос эхлэн ойн дагалт баялгийг хамгаалах, ашиглах тусгай зөвшөөрлийн хүрээнд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн зам гудамжны 42/4 байранд хуш модны самар боловсруулах үйлдвэр байгуулан ажиллаж байна.

Манай компани 2016-2017 онд Сэлэнгэ аймгийн Мандал, Хүдэр сум, Хөвсгөл аймгийн Цагаан Үүр, Эрдэнэбулган сумын нутгаас хуш модны самар түүн бэлтгэж байгалийн нөөц баялаг ашигласны төлбөрт сум орон нутгийн төсөвт ойн дагалт баялаг ашигласны төлбөрийг төвлөрүүлсэн болно.  Тус үйлдвэр нь 2016 оны 11 дүгээр сараас эхлэн нэг ээлжинд 9 ажилчинтайгаар 2 ээлжээр ажиллан 400 тн  үйлдвэрийн аргаар хатааж бэлтгэсэн үр экспортонд БНХАУ руу гаргаж экспортын татварт улсын тэмдэгтийн хураамж төлсөн билээ. 2020-2021 онд Архангай аймгийн Ихтариат сум, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Эрдэнэбулган сум, Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумын нутгаас самар түүж боловсруулан экспортод гаргаж байна.

2017 онд хаягдал болоод байсан самрын ясыг нягтаршуулан түлш үйлдвэрлэх суурь машин БНХАУ-аас оруулж ирэн шахмал түлш үйлдвэрлэж байна.

Уг самрын ясан шахмал түлш нь экологийн цэвэр бүтээгдэхүүн бөгөөд ямар ч химийн хольц найрлага, баяжуулалт байхгүйгээрээ онцлог юм. Энэхүү түлш нь нягтрал маш өндөртэй, илчлэгийн хувьд хүрэн нүүрснээс илүү илчлэгтэй, түлэхэд анхилуун сайхан үнэртэй, бусад төрлийн түлшийг бодоход хаягдал бага гардаг, байгаль орчинд сөрөг нөлөөгүй онцгой сайн чанарын түлш юм.