

Бид Японы зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргахаар сүүлийн жилүүдэд шаргуу ажиллаж байна.
Бид Японы зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргахаар сүүлийн жилүүдэд шаргуу ажиллаж байна. Тухайлбал, Японы M’s Consulting компанитай хамтран ажиллаж Япон улсын хүнсний тосны зах зээлийн судалгааг хийлгүүлж, бараа бүтээгдэхүүнээ борлуулах бодлого, арга зам, сувагчлалыг боловсруулсан билээ. Уг төлөвлөгөөний хүрээнд Японы Essence компанитай гэрээ байгуулж, бүтээгдэхүүнээ борлуулахад бэлэн болоод байна. Essence компани нь хүүхдийн нэмэлт тэжээл зэрэг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бөөнөөр болон жигжиглэнгээр худалдаалдаг бөгөөд ялангуяа Amazon Japan-ны интернет худалдаанд тэргүүлэх байр эзэлдэг компани юм.