Мэдээ мэдээлэл

Аж ахуйн нэгж, байгууллагад Ойн мэргэжлийн байгууллагын эрх олгох журам

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

/“Аж ахуйн нэгж, байгууллагад байгаль орчны

 мэргэжлийн байгууллагын эрх олгох журам”/

 

2006 оны 6 дугаар                                 Дугаар 137                                                      Улаанбаатар

сарын 14-ний өдөр                                                                                                        хот

 

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

  1. “Аж ахуйн нэгж, байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

  1. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатар, Монгол Улсын сайд У.Хүрэлсүх нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Байгаль орчны сайд И.ЭРДЭНЭБААТАР

засгийн газрын 2006 оны 137 дугаар

                                 тогтоолын хавсралт

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД

БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН

 ЭРХ ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

            1.1. Энэхүү журмын зорилго нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллагад байгаль орчны мэргэжлийн байгууллагын (цаашид “мэргэжлийн байгууллага” гэх) эрх олгох, хүчингүй болгох тухай болон мэргэшсэн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

            1.2. Ой, амьтан, ус, ашигт малтмал зэрэг байгалийн баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх асуудлыг хууль болон байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон эрхийн дагуу эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг мэргэжлийн байгууллага гэнэ.

            1.3. Мэргэжлийн байгууллага нь хариуцсан нутаг дэвсгэртээ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн       З дахь хэсэгт заасан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

            1.4. Мэргэжлийн байгууллага нь өмчийн аль ч хэлбэрийн аж ахуйн нэгж байж болно.

Хоёр. Мэргэжлийн байгууллагын төрөл

 үйл ажиллагааны чиглэл

            2.1. Мэргэжлийн байгууллага нь дараахь төрөлтэй байна:

                        2.1.1. ойн;

                        2.1.2. ан амьтны;

                        2.1.3. байгалийн ургамлын;

                        2.1.4. ус, цаг уур, орчны;

                        2.1.5. усны;

                        2.1.6. газрын хэвлийн нөхөн сэргээлт хийх.

            2.2. Мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны чиглэл, байгаль орчны мэргэжлийн байгууллагын гэрчилгээний загварыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Гурав. Мэргэжлийн байгууллагын эрх олгох,

сунгах, хүчингүй болгох

            3.1. Мэргэжлийн байгууллагын эрх авахыг хүссэн аж ахуйн нэгж, байгууллага нь энэ тухай хүсэлтээ аймаг, нийслэлийн байгаль орчны албанд ирүүлэх бөгөөд өргөдлийг ажлын 10 хоногт багтаан хянан магадлаж, энэ журмын 3.2.3-т заасан тодорхойлолтын хамт байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

            3.2. Мэргэжлийн байгууллагын эрх авахыг хүссэн өргөдөлд дараахь бичиг баримтыг хавсаргасан байна:

                        3.2.1. аж ахуйн нэгжийн тухай танилцуулга;

                        3.2.2. аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ;

                        3.2.3. тухайн чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах мэргэжлийн боловсон хүчин, техник, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж болон мэдээлэл хангамжийн талаар аймаг, нийслэлийн байгаль орчны албаны дүгнэлтийг үндэслэн гаргасан аймаг, нийслэлийн Засаг даргын тодорхойлолт.

            3.3. Энэ журмын 3.2-т заасны дагуу өргөдөл гаргасан аж ахуйн нэгжийн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа явуулах хүсэлтийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ажлын 21 өдөрт багтаан хянаж, мэргэжлийн байгууллагын эрх олгох эсэх талаар шийдвэр гаргана.

            3.4. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шаардлагатай гэж үзвэл өргөдөл гаргасан аж ахуйн нэгжээс байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон тухайн асуудал хариуцсан байгаль орчны төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг гаргуулж болно.

            3.5. Мэргэжлийн байгууллагын эрх олгох шийдвэрийг байгаль орчны асуудал эрхэлсэн сайд гаргана.

            3.6. Мэргэжлийн байгууллагын эрхийг З хүртэл жилийн хугацаатай олгоно.

            3.7. Мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хяналт шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгч болно.

            3.8. Мэргэжлийн байгууллага нь энэхүү журмын 3.6-д заасан хугацаа дуусахаас 2 сарын өмнө эрх сунгуулах хүсэлтээ аймаг, нийслэлийн байгаль орчны албанд хүргүүлнэ. Аймаг, нийслэлийн байгаль орчны алба нь тухайн байгууллагын эрхийг сунгах үндэслэл байна гэж үзсэн тохиолдолд энэ тухай саналаа тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад танилцуулж зөвшөөрсний дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уламжилна.

            3.9. Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага мэргэжлийн байгууллагын эрх сунгах хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан хянаж, мэргэжлийн байгууллагын эрхийн хугацааг сунгах эсэх тухай шийдвэр гаргана.

            3.10. Мэргэжлийн байгууллагын эрхийг З хүртэл жилийн хугацаагаар сунгах бөгөөд энэ тухай шийдвэрийг байгаль орчны асуудал эрхэлсэн сайд гаргана.

            3.11. Аж ахуйн нэгж, байгууллага нь мэргэжлийн байгууллагын эрх авсан боловч энэ хугацаанд тухайн чиглэлээр үйл ажиллагаа эрхлээгүй бол эрхийг дахин сунгахгүй.

            3.12. Хариуцсан мэргэжлийн байгууллагын  эрхийг дараахь тохиолдолд хүчингүй болгоно:

                        3.12.1. аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтээр;

                        3.12.2. тухайн аж ахуйн нэгж, байгууллагын эрхлэх ажлын чиглэл өөрчлөгдсөн;

                        3.12.3. мэргэжлийн байгууллагын эрх авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;

                        3.12.4. мэргэжлийн байгууллагын төрөл, үйл ажиллагааны чиглэлийг зөрчсөн;

                        3.12.5. мэргэжлийн байгууллагын эрх авсан аж ахуйн нэгж, байгууллага нь үйл ажиллагаандаа ноцтой алдаа, дутагдал гаргасан, эрх мэдлээ хэтрүүлсэн, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн бол;

                        3.12.6. хуулийн этгээд татан буугдсан.

Дөрөв. Мэргэжлийн байгууллагын бүрэн эрх

            4.1. Мэргэжлийн байгууллага дараахь эрх эдэлнэ:

                        4.1.1. гэрээний үндсэн дээр тухайн үйл ажиллагааны чиглэлийн мэргэжлийн ажлыг аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар хийж гүйцэтгэх;

                        4.1.2. тухайн чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгөх, үнэлэлт, дүгнэлт гаргах, сургалт семинар зохион байгуулах, байгаль орчны талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд дэмжлэг тусламж үзүүлэх;

                        4.1.3. үйл ажиллагааныхаа чиглэлээр технологийн хяналт тавих, улсын захиалгат ажил гүйцэтгэх;

                        4.1.4. стратегийн ач холбогдол бүхий улсын захиалгат ажлыг гүйцэтгэхдээ туслан гүйцэтгэгчээр тухайн үйл ажиллагааны чиглэлийн мэргэжлийн бусад байгууллагатай хамтран ажиллах.

            4.2. Мэргэжлийн байгууллага дараахь үүрэг хүлээнэ:

                        4.2.1. үйл ажиллагаандаа байгаль орчны хууль тогтоомжийг мөрдөж ажлынхаа үр дүнг захиалагч болон төрийн захиргааны төв байгууллагын өмнө бүрэн хариуцах;

                        4.2.2. ажилтнуудынхаа мэргэжлийн ур чадвар, мэдлэг боловсролыг байнга дээшлүүлэх;

                        4.2.3. өөрийн үйл ажиллагаатай холбогдсон мэдээ, баримт, тайланг Засгийн газрын 1996 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Байгаль орчны мэдээллийн төв санг бүрдүүлэх журам”-ын дагуу холбогдох үзүүлэлтээр гаргаж өгөх;

                        4.2.4. тухайн онд гүйцэтгэсэн ажлын тайланг 12 дугаар сарын 25-ны дотор гаргаж байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж байх.

            4.3. Захиалгат ажлын үр дүн, эрдэм шинжилгээний ажлын тайланг захиалагч байгууллага нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар баталгаажуулна.

            4.4. Байгаль орчны хууль тогтоомж, холбогдох журам, заавар болон захиалагчтай байгуулсан гэрээний нөхцөлийг зөрчсөн, мэргэжлийн шаардлага хангаагүй зэрэг шалтгаанаар тухайн ажлыг дахин хийх болсон тохиолдолд уг ажлыг мэргэжлийн байгууллага өөрийн хөрөнгөөр гүйцэтгэнэ.

Тав. Маргааныг шийдвэрлэх

            5.1. Аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн байгууллагын эрх олгох, сунгах, хүчингүй болгохтой холбогдсон маргааныг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.

—–оОо—–

indian group sex videos rajwap.tv xxx mms videos
pron hub india pornfactory.info sushma raj
electric beater sobazo.com 4 camera phone
alice hentai hentai.name futari to futari
clipesage kashtanka.tv indiansixmove
tamil blue film sex desipornx.mobi big teen tits
bf video xxx anybunny.mobi indai sxe
sdhr javshare.pro chodam chodi video
nangi film nangi freeindianporn2.com sex vedeo indian
chuda gujarat 2beeg.me xbitube.com
sunny leone and bf xxxdesitube.mobi xnxx desi video
age cilp com redwap2.com yoga xvideo
satakli redwap.me sexmovies..com
doctors x videos indiansexmms.info sunny leone feet videos
srilanka sex vedio nesaporn.mobi marvadisax