Ойн дагалт баялагийн нөөц ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох тухай
МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН,
НОГООН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2012 оны 12 дугаар Дугаар А-125 Улаанбаатар
сарын 19-ний өдөр хот
ОЙН ДАГАЛТ БАЯЛГИЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ
ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
“Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16.5 хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.”Ойн дагалт баялгийн нөөц ашигласны төлбөрийн хэмжээ”-г хавсралтын ёсоор баталсугай.
2.Энэ тушаалыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, нийслэлийн Байгаль хамгаалах газар, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сум дундын болон сумын ойн ангийн дарга нарт даалгасугай.
3.Энэ тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Гантулга/, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Д.Энхбат/-д үүрэг болгосугай.
САЙД С.ОЮУН
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2012 оны
А-125 дугаар тушаалын хавсралт
ОЙН ДАГАЛТ БАЯЛГИЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ
ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ
№ | Нэр төрөл | Ашиглалтын зориулалтаар, кг/төг | ||
Судалгаа,
шинжилгээний |
Ахуйн | Үйлдвэрлэл
ийн |
||
1. | Хуш модны самар Pinus sibirica Du tour. |
500 | 500 | 800 |
Жимс | ||||
2. | Монос/мойл/ Padus asiatica Kom. |
300 | 300 | 600 |
3. | Долоогоно
Crataegus sanguine Pall. |
2700 | 500 | 3600 |
4. | Өндөр улаагана /хад/ Ribes altissimum Turcz. |
400 | 300 | 500 |
5. | Улаан улаагана /улаалзгана/ Ribes rubrum L. |
400 | 300 | 500 |
6. | Яшилдуу чацаргана Hippophae rhamnoides L. | 300 | 200 | 400 |
7. | Нэрс /хөх нэрс/ Vaccinium uliginosum L. |
400 | 300 | 450 |
8. | Анис, алирс Vaccinium vitis-idaea L. |
400 | 300 | 570 |
9. | Үхрийн нүд Ribes nigrum L. |
400 | 300 | 600 |
10. | Өргөст нохойн хошуу Rosa acicularis Lindl. |
300 | 250 | 450 |
11. | Гүзээлзгэнэ
Fragaria orientalis Losinsk |
500 | 300 | 1000 |
12. | Далан хальс /чонын элэг/ Lonicera altaica | 250 | 250 | 460 |
Мөөг
13. | Юүлүүр Ташуумаг Clitocybe gibba Kumm. |
300 | 300 I 400 | |
14. | Ягаан сархиаг
Lactarius torminosus S.F.Gray. |
300 | 300 | 400 |
15. | Шар-ногоон Ур мөөг | 300 | 300 | 400 |
16. | Хэврэг чидмэг Russula emetic S.F.Gray. |
300 | 300 | 400 |
17. | Тосондой
Suillus grevillei Sing. |
300 | 300 | 400 |
18. | Эгэл далбига Agaricus campestris Fr. |
300 | 300 | 400 |
Бусад | ||||
19. | Хөвд
Sphagnum |
300 | 150 | 300 |
20. | Хусны шүүс /л/ | 500 | 500 | 1000 |
21. | Нарсны шилмүүс | 400 | 400 | 800 |
22. | Давирхай | 4000 | 2000 | 4000 |
Тайлбар:
Энэ жагсаалтаар төлбөрийн хэмжээ нь тогтоогдоогүй ойн дагалт баялгийг ашиглах тохиолдолд овог, төрөл, зүйлийн хамаарлаар нь төлбөрийн хэмжээг адилтган тогтоож болно.