Монголын самрын бизнес эрхлэгчид, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрхийг хамгаалах холбоо НҮТББ нь ойн дагалт баялаг, тэдгээрийн гаралтай түүхий эдийг зохистой ашиглах, ойн менежментийг хэрэгжүүлэх, кластерын зарчмаар нэгдсэн зохион байгуулалттайгаар бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бус эцсийн бүтээгдэхүүний экспортыг дэмжих, өрсөлдөх чадвар, нэмүү өртгийн сүлжээнд оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.